Р.Саруул: Ц.Бат-Энхийг МАН-ын нарийн бичгийн даргаас нь чөлөөлөөгүй
Р.Саруул: Ц.Бат-Энхийг МАН-ын нарийн бичгийн даргаас нь чөлөөлөөгүй
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр БНСУ-аас Японоор дамжиж Чингис хаан нисэх буудалд газардсан. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан бүс нутгаас ирсэн тул албаныхан шинжилгээ авч тусгаарлах гэхэд тэрээр эсэргүүцэл үзүүлсэн тул албадан авч явж Хан-Уул дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилалд хэвтүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын баг өчигдөр БНХАУ-аас ирсний дараа Жаргалантад тусгаарласан иргэдийг Цэргийн төв госпиталь руу үүрээр шилжүүлжээ. Харин айлчлалын багийг Жаргалант сувилалд тусгаарласан байна. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн, албан хаагчидтай ёс бус харилцсан гэх шалтгаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Бат-Энхийг албан тушаалаас нь чөлөөлөхийг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгов, улмаар чөлөөлөв гэх мэдээллүүд гарлаа. Ийм явдал болсон эсэхийг бид Монгол Ардын намын Хуулийн газрын дарга Р.Саруулаас тодруулснаа хүргэе. -МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг сонгуульт албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл хэвлэлээр явж байна. Ийм шийдвэр гарсан юм уу? -Ийм шийдвэр гарах боломжгүй. Учир нь МАН-ын Улсын дээд шүүхээс Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн хэмээн үзэж бүртгэж авсан Дүрмээр Нарийн бичгийн дарга гэдэг бол Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлаас сонгогддог албан тушаал. Тийм учраас тийнхүү зарчмаараа түүнийг чөлөөлөх, эсэх асуудлыг Бага хурал эцэслэн шийдвэрлэнэ. -Тэгвэл чөлөөлөх шийдвэр гараагүй гэж ойлгох нь зөв үү? -Бага хурал хуралдаж албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад өөр хэн нэгэн субъект Бага хурлаас сонгогдсон албан тушаалтныг чөлөөлөх үндэслэл байхгүй ээ. -Намын даргын зүгээс нарийн бичгийн даргадаа ёс зүйн хариуцлага тооц гэж Ерөнхий нарийн бичгийн даргадаа хэлсэн гэсэн мэдээлэл гарсан. МАН-ын даргаас өгсөн ийм үүрэг, чиглэл байна уу? -Чухам ийм үүрэг, чиглэл ЕНБД-д өгөгдсөн эсэхийг миний хувьд хүлээсэн чиг үүрэг, хариуцсан ажил албаныхаа хэмжээ хүрээнд мэдэх боломжгүй. Ёс зүйн хариуцлагын тухайд бол хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд Нарийн бичгийн даргыг наандаж Зөрчлийн хууль цаашилбал Эрүүгийн хууль зөрчсөн мэтээр шууд буруутгаж бичсэн зүйл анзаарагдсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хүн, хуулийн этгээд хууль зөрчсөн эсэхийг эхлээд хуулиар оногдуулсан чиг үүрэг, бүрэн эрх бүхий хууль, шүүхийн байгууллагууд нь шалгаж эцэслэн тогтоодог номтой. Тийм болохоор тийм чиг үүрэг, бүрэн эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрээс урьдаж буюу хуулиас даваж ямар нэг байдлаар хэн нэгэнд ёс зүйн хариуцлага оногдуулах талаарх асуудал яригдах нь зүй бус. -МАН-ын Бага хурал ойрын хугацаанд товлогдсон зүйл бий юү? -Яг тодорхой тов бол гараагүй ч Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан ба ийнхүү мөрийн хөтөлбөрийн эцсийн хувилбарыг Намын дүрмийн 20.3.2.-т зааснаар Бага хурал хэлэлцэж баталдаг. Тэгэхээр гуравдугаар сарын 25-наас өмнө Бага хурал хуулийн дагуу хуралдаж таарна. Гэхдээ одоогоор яг тодорхой тов гараагүй байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа