Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс \/БНХАУ\/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчиллээ.Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа