Монгол Улс, БНСУ хоорондын зорчих тээврийн бүх нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал зогсоолоо
Монгол Улс, БНСУ хоорондын зорчих тээврийн бүх нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал зогсоолоо
Өчигдөр\/2020.02.24\/ Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, БНСУ-аас ирж, буцаж буй зорчих урсгалын мэдээлэл, хоёр орны зорчих тээврийн нислэгийг зогсоох, эсэх,  нүүрс газрын тосны тээвэрлэлтийг сэргээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хийж буй нэмэлт зохицуулалтын талаар тус тус мэдээлэл сонсож дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНСУ-д шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна.  Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна. Манай Улс маргаашнаас буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн  авчрахаар боллоо. Солонгосын талд дипломат шугамаар саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна. Дээрхи хугацаанд МИАТ, Кореан эйр, Асиана эйрлайнс авиа компаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3668, Солонгост 2504 зорчигч зорчихоор тасалбар захиалсан байжээ. Нислэг цуцлагдаж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг  шимтгэлгүйгээр буцаан олгохыг авиа компаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох аж. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна. Мөн өдрийн хурлаар Аймаг нийслэлийн засаг дарга нарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болзошгүй эрсдлийн үед ашиглах зориулалтаар бүх эмнэлэг, сувилалын газруудын бэлэн байдлыг хангахыг Улсын Онцгой комиссоос үүрэг болголоо. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр\/2020.02.23\/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Тэгү хотоос ирсэн 2 хүүхэд дөрвөн том иргэнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан хянаж байна. Урьдчилсан байдлаар эмнэлзүйн шинжгүй, халуурах, хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүй ч БНСУ-ын халдварын дэгдэлтийн голомт болох Тэгү хотоос ирсэн учир хяналтад авч шинжилгээнйи хариуг хүлээн тусгаарлаж байна. Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдад зориулж Улаанбаатар хотод 8 чиглэлд нийтийн тээврийн тусгай үүргийн автобус ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчлэхээр Нийслэлийн Онцгой комиссоос тус тус зохион байгуулахаар болов. БНСУ-д нийт 48.000 монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Солонгос Улсын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор визийн сунгалт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа