Г.Занданшатар: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн сэтгэлтэй байж, хүчээ нэгтгэе
Г.Занданшатар: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн сэтгэлтэй байж, хүчээ нэгтгэе
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны хаалт 3500 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 4000 төгрөгөөр зарагдаж байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байсан юм. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бөмбөгөр худалдааны төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.  Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд хүнсээ ихээр худалдан авч, нөөцлөх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.  “Худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад бага байна. Жилийн жилд сар шинийн баярын өмнө барааны үнэ нэмэгддэг. Нийлүүлэлт багассан учраас үхрийн махны үнэ өссөн. Сүүлийн хоёр жилд адууны махны үнэ өсөх хандлагатай байгаа. Цаанаасаа мах үнэтэй ирдэг болсон. Гадуур янз бүрийн цуурхал яриа гарснаас болсон уу, өнгөрсөн амралтын хоёр өдөр худалдан авалт их байсан” гэж Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч П.Жаргалбуян хэллээ. Худалдаа, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалттай байдаг болсныг ч тэд хэлж байлаа. "Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн газар болон бусад холбогдох байгууллагууд зах, худалдааны төвүүдээр судалгаа хийж үзсэн. Супермаркетуудын хувьд үнийн өсөлт харьцангуй бага байсан бол бөөний худалдааны төвүүд дээр өсөлттэй харагдлаа. Зохиомол хомсдол үүсгэж, өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөх байдлыг зогсоох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгосон" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.   Тэрбээр,  “Энэ цаг үед иргэд маань тайван амгалан, ухамсартай байх хэрэгтэй. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэтгэлээр давж гарах ёстой. Мах, маск, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлтийг үүсгэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дөрвөн том үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Үнэ өссөн байна. Үүнийг гэрээгээр зохицуулж, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж, хямарч бухимдалгүй, ухамсартай байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй. Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн" гэв. Түүнчлэн Сар шинийн баярыг цуцалж байгаа хэрэг биш, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад нэг жил өнжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү өвчинд ахмад настан илүү өртөмтгий байгаа учраас очиж золгоогүй нь үл хүндэтгэсэн хэрэг болохгүй. Харин ч хүндэлж, хайрлаж байгаагийн илрэл гэдгийг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа