Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд Эрна Солберг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд Эрна Солберг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв
Норвегийн Хаант Улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар уулзсаныхаа дараа хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө.Хатагтай Эрна Солберг, “Норвег болон Монгол Улс газар зүйн хувьд алслагдмал, эдийн засгийн бүтэц нь өөр ч гэсэн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой. Бидний хувьд ижил төстэй зүйл цөөнгүй байгаагийн нэг нь газрын арвин баялаг юм. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж, түүнээс олсон ашгаараа иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл сонсоход таатай байлаа. Норвег Улс газрын тос, хийн нөөцөөр арвин. Үүнээс олсон орлогоо эрх тэгш хуваарилдаг энэхүү туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Ингэснээр газрын баялгаас олсон орлого цөөн хэдэн айл, өрх, компанид бус, нийт иргэдэд хүртээмжтэй байх боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Норвег Улсад тавтай морилохыг хүсье” гэсэн юм.Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хатагтай Эрна Солбергтэй санал нэг байна. Хоёр улсын хооронд адил төстэй зүйлс их байдаг. Энэ удаад баялгийн сангийн асуудлаар болон бусад асуудлаар хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ажил хэрэг болгох үүднээс цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.-Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Баялгийн сантай байх талаар шинэ заалт оруулсан. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ч гэсэн Үндсэн хуульд оруулсан энэхүү заалттай салшгүй холбоотой гэж бид дүгнэж байгаа. Норвег Улс нь дэлхий дээрх хамгийн амжилттай Баялгийн сангийн менежмент хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг эхлүүлэхэд учирч байсан хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэгт хатагтай Эрна Солберг хариулж өгнө үү?-Хатагтай Эрна Солберг: Бидэнд тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь иргэдийн шахалт байсан. Учир нь, иргэн бүр байгалийн баялгаасаа ижил, тэгш, хүртээмжтэй хувь хүртэхийг хүсэж байсан юм. Энэ бол бидний хамгийн том давж гарах ёстой бэрхшээлүүдийн нэг байсан. Бид парламентаараа Баялгийн санг байгуулахдаа Санхүүгийн дүрэм баталсан. Энэ дүрмээр тухайн сангаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Ингэснээр эдийн засагт нөлөөлөх нөлөө багасаж, бусад салбарын хөгжлөөс хойш нь татахгүй байх давуу талтай болсон.-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ удаагийн айлчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ? -Хоёр улсын хамтын ажиллагааг улам ойртуулах хүсэлтэй байгаа. Ялангуяа, Баялгийн сангаар дамжуулан баялаг иргэдэд тэгш, хүртээмжтэй очдог байх аргачлалыг судалж, тус улсын мэргэжилтэн, хуульчдыг Монголд ажиллуулах санал тавьсан. Энэ саналыг Ерөнхий сайд, хатагтай Эрна Солберг хүлээн авлаа. Энэ бол айлчлалын хүлээж буй үр дүн юм” гэлээ.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа