Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Үхань дах оюутнуудыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32

Үхань дах оюутнуудыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна. Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа ажээ.  БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн болно. Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар  ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.