Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана.  Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажил­ласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тойм­лож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүү­хэд­тэй өрх толгойлсон ээ­­жүү­дийг тусгайлан дэм­жинэ, “цалинтай ээж” хө­төл­бөрийг хэрэгжүүлнэ, ээ­жүү­дийн нийгмийн даат­галын шимтгэлийг тасал­даг­гүй болно, малчин эмэгтэй­чүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон. Ж.Эрдэнэбатын, да­раа нь У.Хүрэлсүхийн тэр­гүүл­сэн Засгийн газрын ажил­ласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна. Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, “Цалинтай ээж”-ийг цааш нь үргэлжлүүлнэ Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр “..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх”, “…Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх”, “…Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх” зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр “…Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна. Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв УИХ-аас 2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд  нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн. Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр,  хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ.  Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ.  Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. “…Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд  төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг  тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн,  сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд  тэтгэмжийн даатгалын сангаас  олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход  840 мянган төгрөгөөр нэмэгдэж  хоёр сая 800  мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа