ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцлаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцлаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцлаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд  “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг хийсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарц, шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээсэн юм.  Мөн агаарын дүүжин тээврийн загвар, Хятад улсаас авч байгаа цахилгаан автобусыг Сүхбаатарын талбайд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор үндсэн гурван чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.  Нийслэлд өдөрт 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан байна. Жилдээ давхардсан тоогоор 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан бол 180 сая болж буурчээ. Энэ нь нийтийн тээврийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж буй юм. Мөн сүүлийн 10 жилд автобусны парк шинэчлэл хийгдээгүй. Одоо үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны 800 гаруй нь шаардлага хангахааргүй, актлагдахаар байгаа аж. Иймд 2020 онд 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай 600 ширхэг цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр хотын удирдлагууд төлөвлөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 200 автобусыг оруулж ирэх юм байна.    Үүнээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээврийг зөвхөн автобусаар биш олон янзаар шийдэхээр төлөвлөжээ.  Түүний нэг нь агаарын дүүжин тээвэр аж. “Баянхошуу-Ханы материал-3, 4-р хорооллын эцэс”, “7 буудал-Дарь-Эх-Сансар” гэсэн чиглэлд агаарын дүүжин тээврийг явуулахаар төлөвлөсөн байна. Агаарын дүүжин тээврийн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут байх аж. Харин дээр дурьдсан чиглэлүүдэд явах хугацаа нь 16 минут байх аж.  Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар, Сангийн яамаар дамжин хэлэлцэж шийдвэрлэсэн тохиолдолд бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэх бөгөөд 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм байна.  Харин хотын төв зам буюу “Энхтайвны өргөн чөлөө”-гөөр цахилгаан соронзон галт тэрэг явуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжинд “Амгалангаас-Таван шар” чиглэд уг соронзон галт тэргийг явуулах бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламжийг барих аж. Ингэснээр “Энхтайвны өргөн чөлөө”-ний авто замын ачаалал 68 хувиар буурна гэж тооцоолжээ.  Энэхүү галт тэрэг нь өдөрт 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.  Хүлээлгийн хугацаа нь ойролцоогоор 3-5 минут байх аж. Цаашлаад “Их тойруу”-гаар цахилгаан соронзон галт тэргийг явуулахаар тооцож байгаа аж. Харин автобусуудыг нийтийн тээвэрт богино эргэлтээр явуулахаар төлөвлөжээ. Мөн  “Хан-уул-Нисэх” чиглэлд тусгай замын автобус явуулах аж. Өнгөрсөн 11 дүгээр сараас “Сургуулийн автобус”-ыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  33 чиглэлд 5000 хүүхдэд үйлчилж байна. Иймэрхүү байдлаар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх аж.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа