Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

УИХ-ын Байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн \/2020.01.22\/ хуралдаанытов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар”

УИХ-ын Байнгын хороод өнөөдөр хуралдана
УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн \/2020.01.22\/ хуралдааны  тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл \/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/; “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл \/Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх\/; Бусад. 2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал: Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл \/Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ\/; Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/; Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/; Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл \/Хаалттай\/; Ажлын хэсэг байгуулах тухай \/Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий\/; Ажлын хэсэг байгуулах тухай \/Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий\/. 3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:Хэлэлцэх асуудал: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/. 4. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсох. 5. Цахим бодлогын түр хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал: Тус хорооны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан сонсох; Бусад.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.