Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн саналыг тусгана

Монгол Улсын 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийн төслийг салбар салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн гээд нийт 1500 орчим гишүүдтэй баг 10 сарын хуг

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн саналыг тусгана
Монгол Улсын 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийн төслийг салбар салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн гээд нийт 1500 орчим гишүүдтэй баг 10 сарын хугацаанд боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад энэ сарын 3-ны өдөр өргөн барьсан. Тус төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, санал авч эхлээд байна. Энэ зорилгоор Үндэсний хөгжлийн газар бодлогын баримт бичгийн төслийг нээлттэй байршуулжээ. Төсөлтэй холбоотой саналаа иргэд info@nda.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээж болох нь. Мөн http:\/\/nda.gov.mn\/1596.html линкээр орж “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг татаж авч танилцах боломжтой юм байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.