Дарханы замаар “молги үмхүүлж”, дүнгээ тавиулсан Б.Энх-Амгалан сайд огцрох үндэслэлтэй
Дарханы замаар “молги үмхүүлж”, дүнгээ тавиулсан Б.Энх-Амгалан сайд огцрох үндэслэлтэй
-10 ГАРУЙХАН КМ ХУЧСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХУУЧИН ЗАМАА НЭЭЖ, ИРГЭДЭЭР ДААЖИГНАВ- Одоогоос яг арав хоногийн өмнө Зам Тээвэр хөгжлийн сайд Дарханы замаар молги үмхүүлэв. Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын эхний хэсэг энэ оны арваннэгдүгээр сард багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч бүтэлгүйтэж, ирэх жил болж хойшлогдсон нь иргэдийг төдийгүй УИХ-ын гишүүдийг нилээдгүй хилэгнүүлсэн юм. Бүтэн зунжин эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар явуулж тамлачихаад арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө бүрэн нээх мэтээр ярьж байсан ч, хуучин байсан муу замаа ихэнхийг нь хуулж хаяад дээр нь хайрга асгачихаад буцаагаад нээсэн нь иргэдийн инээд, уурыг зэрэг барсан явдал болов. Иргэд нь сайдад, төрдөө итгэсэн, хүлээсэн. Харамсалтай нь ухсан нүх, энхэл, донхол, шороо боссон замаар ахиад бүтэн өвөл зорчихоос аргагүй болж байна. Арав гаруйхан км замыг хучсан нь өнөөдрийн бодит нөхцөл байдал. -ДАРХАНЫ ЗАМЫН “МАФААН”-ТАЙ ТЕНДЕР- Энэ бүхэн ердөө л төр засгийнхны мафаантай тендертэй холбоотой. Дарханы замын хувьд төслийн урьдчилсан байдал гэдэг зүйлийг заавал хийх ёстой ч хийгээгүй. Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байгаа. “Замын бүтээн байгуулалтын 1, 3, 5 дугаар багц хэвийн явж байгаа, харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Муу компаниа төслийг гацааж байгаа учир  АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина” гэж  сайд нь өөрөө сар гаруйн өмнө ам алдсан. Тэгвэл ямар компани авсан ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрч “баг алав” гэдгийг сөхөж үзье.   -БАГЦ- 2 Хар модот давааны араас Урьхан хүртлэх 45.5км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг –БАГЦ-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртлэх 45.08км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Эдгээр хоёр багцын гүйцэтгэлийг чухам яагаад “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” гэх ганцхан компанид өгч, давуу эрх олгов гэдэг нь сонирхолтой. Дарга нар нь тэдэн сарын тэдэнд нээнэ гэж өдөр судар товлон, бүтээн байгуулалтын ажил эхэлснийг зарлан тууж хайчилж зогсоход тус компани “ажлаа хийж чадахгүй, хангалтгүй, ажиллах хүчгүй байна” гээд ажлаа хаяхдаа хүрсэн. Яагаад анхнаасаа ажиллах хүчгүй компанийг гүйцэтгэгчээр оруулав. Техник, тоног төхөөрөмж хангалтгүй компаныг юунд шалгаруулав. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг шинэчлэх ажилд 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төслийн тендер зарласан байдаг. Албаныхан “Олон улсын Азийн хөгжлийн банкны журмаар тендер явагдана” хэмээн том дуугарч байсан ч “мафаантай тендер”-ийн улмаас бүхэл бүтэн салбар яамны нэр хүнд шалаар нэг чирэгдчихсэн нь харамсалтай. -ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТҮР ЗАМД 10-ААД ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДСЭН- Эвдрэл ихтэй түр зам дээр иргэдийн амь нас хохироод зогсохгүй автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгаа. Энэ 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 265 осол гарснаас 25 иргэн амь насаа алдсан бол 79 иргэн гэмтэж бэртжээ. Харин засварын ажил эхэлсэн гурван сарын хугацаанд түр зам дээр зам тээврийн 70 шахам осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн тоон мэдээлэл бий. Энэ тоо нэмэгдсэнийг цагдаагийн байгууллага онцолдог. Дарханы зам хугацаандаа ашиглалтад орно гэсэн өндөр хүлээлттэй байсан иргэдийн итгэлийг “молгидсон” Б.Энх-Амгалан сайд дүнгээ нэгэнт тавиулчих шиг боллоо. Сайдын суудлаасаа буухад үүнээс том шалтаг хэрэггүй байлтай.   ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа