Гишүүд төсөв хуваарилалтад ‘шог’ хандлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжлэв
Гишүүд төсөв хуваарилалтад ‘шог’ хандлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв.  Ирэх жилийн төсвийн төслийг энэ жилийнхтэй харьцуулахад орлого, зарлагыг нэлээд өсгөж, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барьсан. Тухайлбал, төсвийн орлогыг энэ оныхоос 3.2 их наяд төгрөгөөр, зардлыг өмнө оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зардлыг нэмж, өмнөх онуудад бүтээн байгуулалт нь эхлээд  дуусаагүй байгаа барилга объектын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн юм. Нэгдүгээр хэлэлцүүлгийн үед хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгана гэж байгаатай гишүүд санал нийлж байгаа ч аймгуудын бүтээн байгуулалтын төсвийн хуваарилалт “шог” байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг  хатуу шүүмжлэв. Тухайлбал, Улаанбаатар хотоос сонгогдсон Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нарын гишүүд зарим аймгуудын  хөрөнгө оруулалт нийслэлийнхээс өндөр байна гэж шүүмжлээд нийслэлд хийх бүтээн байгуулалтын зардлыг нэмэх ёстой гэв. Мөн Өмнөговь, Орхон аймгаас улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг байхад  яагаад Хэнтий, Увсаас бага хөрөнгө оруулалт хуваарилсан байна гэдгийг хэлээд, Сангийн сайдыг асуудалд ингэж хандах нь шударга бус байна гэж УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Амарзаяа нар шүүмжиллээ. Жишээ нь, Хэнтийн аймгийг онцгойлон харж үзэж, хамгийн их буюу 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилж, илт зөрүүтэй хандсанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг буруутгаад хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр засч, өөрчлөх ёстойг сануулж байв. Ядаж хүн амын тоо, төсөвт төвлөрүүлдэг орлогын хэмжээгээр нь аймгуудын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилах ёстой байсан гэсэн санал ч УИХ-ын гишүүдээс гарч байв.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ нөөц боломжинд нь тааруулж хөрөнгө оруулалтыг хуваарилсан, оруулсан төсвийг өөрчлөхгүйгээр баталж өгөхийг хүсээд, гишүүд төсөв дээр улс төр хийж, шатаажлах гэдгээ болих хэрэгтэй гэж хэлсэн нь гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа