Б.Хурц нарт холбогдох шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгчийн бие мууджээ
Б.Хурц нарт холбогдох шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгчийн бие мууджээ
Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Хэргийн оролцогчдын нэгийнх нь бие өчигдөр муудсанаас үүдэж шүүх хуралдаан 21.00 цагийн орчимд завсарласан. Хохирогчийн өмгөөлөгчийн бие муудсан шалтгаан нь шүүх хуралдааны танхимын зай талбай хэтэрхий бага, амьсгалах агаар дутмагаас болжээ. Тус шүүхийн шүүх хуралдааны хамгийн том танхим нь 54.5 метр.кв талбайтай. Тэр танхимд шүүгч, шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, гэрч нийлсэн 35 хүн гурван өдрийн турш хуралдаж байна. Шүүх хуралдааны нээлтийн зураг авахаар орсон сэтгүүлчид шүүх хуралдааны танхимд хөл тавих ч зайгүй байгааг шагширсан билээ. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, өмгөөлөгч нь бөөр, бөөрөө нийлүүлж суугаад ч багтахгүй зайд шүүхийн үйлчилгээг авч байна. Үүнээс өмнө 36 шүүгдэгчтэй гаалийн байцаагчдад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхэд 75 метр.кв талбайтай танхимд 50 гаруй хүн хэдэн өдөр хуралдаж, агааргүйтсэнээс болж мөн л асуудал гарч байлаа. Дээрх хоёр танхим Монгол Улсын шүүхийн 120 шүүх хуралдааны танхимаас томдоо орно. 10 метр.кв талбайтай танхим цөөнгүй. Тэнд хэргийн оролцогчдын аюулгүй байдлын тухай ярихад ч хэцүү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн байрны нийтлэг шаардлагыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаатай байна” гэж заасан байдаг ч өдгөө 45 шүүхийн танхим зөвлөлдөх ч тасалгаагүй ажиллаж байгаа. Монгол Улсын шүүх ийм эмгэнэлтэй орчинд иргэдэд үйлчилж байгаа нь төсвийн хомсдолоос үүдэлтэй. Шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг 2014-2019 онд таван жил дараалан 0 дүнтэй баталснаас үүдэж шүүхийн байрны асуудлыг шийдэх бүү хэл хэрэглэх компьютергүй болж байгаа аж. Танхимд нь шүүхээр үйлчлүүлэгчид багтахгүйгээс гадна өөрийн гэсэн байргүй, гадаад дотоодын байгууллагын хаяанд толгой хорогдож байгаа найман шүүх Монгол Улсад бий. Архангай аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Багануур дүүргийн шүүхүүд Засаг даргын тамгын газрын байранд, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээсэлдэг. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүх прокурорын байгууллагын хаяанд үйл ажиллагаа явуулдаг. Хуульд шүүхийн байранд зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулна гэж заасан ч төсөвгүйгээс зөрчигдөж байгаа нь эмгэнэлтэй. Бүр хэзээ мөдгүй нурах дөхсөн актлагдсан байранд цөөнгүй шүүх иргэдэд үйлчилдэг гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлдэг.  Иргэд хэзээ хүртэл зай талбай, агааргүй орчинд шүүхийн үйлчилгээ авч, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг шүүх гадаад улсын байранд, бусдын хаяанд ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Жил бүр шүүхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулдаг ч УИХ-аар батлагдахдаа хасагддаг. 2014-2019 оны хооронд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв жил бүр “0” дүнтэй батлагдсан. 2020 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотод байрлах шүүхүүдийн барилгын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой Шүүхийн цогцолбор барилгын ашиглалтад оруулах, өөрийн байргүй зарим шүүхийн барилгыг ашиглалтад оруулах зардлыг тусгасан. Шүүх эрх мэдлийн салбарт учирч буй төсвийн хомсдолоос шалтгаалсан хүндрэлийг шийдэхэд Засгийн газар, УИХ анхаарна гэж итгэж байгаа” гэсэн юм.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа