Ниргэсэн хойно нь хашгирав
Ниргэсэн хойно нь хашгирав
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Ерөнхий прокурорт албан бичиг илгээсэн. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хаягласан хүсэлтэд авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг дахин хянах боломж бий эсэхийг шуурхай нягтлан үзэхийг албан бичигтээ дурдсан байна. Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг хуулийг буруу хэрэглэсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авна уу гэсэн байгаа юм. МХЕГ-ын хэлтсийн дарга нарыг авлига авсныг баримтжуулсан АТГ-ынхан шүүхийн шатанд аваачаад тавиад туучихсан. Тэд нар нь 2017 онд “баригдах” үеэсээ арга саам хийсээр 2019 оны 5-р сард ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ үеэс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж, эцэстээ Ерөнхийлөгч хүртэл засч, залруулна гэдэг санал, дүгнэлтээ УИХ-д хүргүүлээд байсан юм. Тодорхой хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хэмээн олон нийтийг шуурч байх хооронд МАН-ынхан ч мартагначихлаа гэсэн шиг хөөн хэлэлцэх хугацааг дурсахаа байв. Гэтэл гэнэхэн АТГ-ын хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчилж, хэргийг нь хэрэгсэхгүй болносон авлигачдын бичлэгийг ил болгосноор энэ асуудал дахин сэргэсэн. Ингэхдээ Ерөнхийлөгч АНУ-г зорихдоо “үүрэгдсэн” бололтой гэдэг хардлагыг цацсан. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд хөөн хэлэлцэх хугааацны талаар 5 сард санал, дүгнэлт өгсөн ч тоосон хүн ховор байсан. Харин авлигын бичлэг ил болмогц хөдөлгөөнд орсон. Засгийн газар “багаа, арьсаа” хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авч ХЗДХ-ын яамны газрын дарга нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал, заалтыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болгосон гэдэг тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын дарга нь “та нөхөд дахиад шалга, хариуцлагыг нь тооц” гэчихлээ. Ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт асуудлыг шийдүүлчихсэн хойно Засгийн газар, УИХ-ынхан нэр нүүрээ цэвэрлэж, ирэх сонгуульд бэлтгэхийг л хүссэн юм биз. Гэтэл үүний цаана авлига албан тушаалын тэрбумаар биш юмаа гэхэд хэдэн зуун саяар тоологдох авлигын хэрэг хичнээн болж, авлигачид нь нэр төр гутаалаа хэмээн гомдоллож яваа бол. Хуульт засаглалтай, ардчилсан нийгэмтэй гэх улсад мөнгө, эрх мэдэлтэй л бол авлигын хэрэг хэрхэн замардаг болохыг МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг харуулсан. Харин одоо нэр нүүрээ цэвэрлэхийн тулд УИХ, Засгийн газар ямар хурдан арга хэмжээ авч, бусдыг золиослож чаддагийг харах үлдэв бололтой.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив