Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

О.Баасанхүү: С.Зоригийн хэрэгт саармагжуулагчдын баг ажиллаж байгаа гэв

\/2019.07.24\/-нд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал болс

О.Баасанхүү: С.Зоригийн хэрэгт саармагжуулагчдын баг ажиллаж байгаа гэв
\/2019.07.24\/-нд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал болсон. Гэвч шүүгдэгч талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан билээ.  Тэгвэл тус хурлын дараахан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа  “С.Зоригийн хэргийн хувьд захиалагч, гүйцэтгэгч, хамжигч хатгагч, зохион байгуулагч, санхүүжүүлэгч нар байгаагаас гадна хэрэг саармагжуулагчдын баг гэсэн бүхэл бүтэн бүлэг ажиллаж байгаа нь тодорхой байна. Саармагжуулагчдын багийг тогтоон Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгосон” хэмээн жиргэжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.