Ерөнхийлөгч Х.Баттулга: Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг даргална
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаххуулийн төсө
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болов. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах үлдэж байна.
Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсэх ажиллана. Харин ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллах бол гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтсан юм. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0