Б.Пүрэвдорж: “Иргэдэд амьд мал гаргахаа больсон мэт худлаа мэдээлэл цацаж байна”
Б.Пүрэвдорж: “Иргэдэд амьд мал гаргахаа больсон мэт худлаа мэдээлэл цацаж байна”
Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран  өнөөдөр \/2019.07.05\/ амьд  мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Монголын махны холбоо болон бусад төрийн бус байгууллагууд зургадугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас малыг амьдаар нь экспортлох гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Ингээд махны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд \/ХХААХҮ\/ Ч.Улаантай уулзаж, эсэргүүцэл илэрхийлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар зургаан заалт бүхий хөдөө аж ахуй болон махны салбарт авах арга хэмжээний тухай 26 дугаар тэмдэглэл гаргаж, малыг амьдаар гаргах үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг салбарын сайд нь гаргасан. Улмаар долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар амьд мал экспортлох асуудлыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх сайдын 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан 318 дугаар тогтоол болох “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн жинхэнэ тогтоолыг тус хуралдаанаар авч хэлэлцсэнгүй. Үүнийг бид зориуд орхисон гэж хардаж байна. 318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн заасан. Тус тогтоолыг хүчингүй болголгүй дахин ЗГ-ын хуралдаанаар оруулж ирэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд дахин даалгажээ. 318 дугаар тогтоолыг хүчингүй болголгүй удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Нэгэн жишээ дурдахад “Арьс ширний зах зээлд БНХАУ-ын ченж нар орж ирж тоглолт хийснээр монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч үүд хаалгаа барьсан. Тэд арьс, ширийг маш өндөр үнээр худалдаж авч анхан шатны боловсруулалт хийгээд буцаан урагшаа гаргадаг. Энэ хугацаанд монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч арьс, ширийг ашиглахаа больсон. Өнөөдөр хонины нэхий жалганд хог шиг л хаягдаж байна БНХАУ малыг өндөр үнээр хэсэг хугацаанд авлаа гэж бодоход монголын махны бүх компани дампуурна. Үүний дараа үнэ тулгах бодлого явах бүрэн боломжтой. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлийн хөлийг тушсан асуудлыг эсэргүүцэж байна. Монгол улсад татвар төлдөггүй мөртлөө алимны хайрцагт юань нууж оруулж ирээд тоглолт хийдэг хүмүүсийн хөлд Монгол Улс чирэгдэх ёсгүй. Ард иргэдэд амьд мал гаргахаа больсон мэт худлаа мэдээлэл цацаж цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр амьд мал гаргах үйл ажиллагаа нууц зохион байгуулалттай хийгдэж төр засгийн удирдлага дор явагдаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид бүхэн амьд мал гаргах тогтоолтой холбоотойгоор эсэргүүцлийн өөр шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа