Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Ж.Батзандан: АТГ-аас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгаа...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгааг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрээр энэ тухай, “Нэр бүхий албан тушаалтнууд гадагш

Ж.Батзандан: АТГ-аас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгаа...
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгааг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрээр энэ тухай, “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна. Мөн ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгчид гадаад руу гарсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс хилийн хориг яаралтай тавьж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан болон шүүх, прокурорынхныг гадагшаа зугтаж гарахаас сэргийлэх хэрэгтэй байна. Гадагшаа зугтаж гарсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг яаралтай Монголд авчрах, Т.Бадамжунай, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээн ярив.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.