Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

О.Баасанхүү гишүүн АН-д бүлэг байгуулахад нь ТУСАЛНА

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ.Энэ нь Ардчилсан намд элсэнэ гэсэн үг биш бөгөөдзөвлөлтэй нь хамтран ажиллах утга агуулна гэ

О.Баасанхүү гишүүн АН-д бүлэг байгуулахад нь ТУСАЛНА
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ.  Энэ нь Ардчилсан намд элсэнэ гэсэн үг биш бөгөөд  зөвлөлтэй нь хамтран ажиллах утга агуулна гэдгийг тайлбарлаж байгаа юм. Тэрбээр,  “УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нам эвслийн бүлэгт элсэж болно гэж заасан. Хуулийн дагуу АН-ын эвсэлд элсэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Гэхдээ АН-д элсэхгүй. Ингээд бид бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрхэн шийдэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ингэж бүлэг байгуулахгүй бол сөрөг хүчингүй эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Барьцаалагдсан хүмүүсээр сөрөг хүчин хийчихээд дуртай зүйлээ хийлгэж байна” гэжээ. эх сурвалж: eguur.mn 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.