Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа
УИХ-ын 2019 оны хаврын чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барих үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн УИХ-ын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачлага гарч байлаа. Энэ бүхний эцэст 2016-2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг УИХ, Засгийн газрын түвшинд судлан Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гарсан гэж байлаа. УИХ-ын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж зөвлөлдөх санал асуулга болон олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч бүртгэн, ангилж, нэгтгэн судалж төсөлд тусгасан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримтласан болохыг УИХ-ын дарга Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ онцлов. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэдгийг төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. УИХ-ын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн дамжин яригдсан нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг иргэдийн санаа бодол, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулж, УИХ-ын нэр бүхий 64 гишүүн хамтран Монгол УИХд өргөн мэдүүлж байгаа аж. Уг төслийг хүлээн авсны дараа Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авлаа. Өнөөдрийн зуны дунд цагаан морь сарын Шинийн 3-ны балжиннямтай билигт сайн өдөр уг төслийг өргөн барьсан байна. Энэхүү өөрчлөлтийг УИХ долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандсан гэдэг нь ард иргэдийнхээ санал бодлыг тандах судалгаа, томоохон Зөвлөлдөх санал асуулга, 5.4 сая давхардсан санал иргэдээс хүлээж авсан, улс орон даяар өрнүүлсэн хэлэлцүүлэг, олон арван эрдэм шинжилгээний хурал, Үндсэн хууль судлаач, эрдэмтдийн санал, дүгнэлтийг авч хэлэлцүүлсэн зэргээс харагдаж байна. УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад илгээж, саналыг нь авсан. Энэ ажил хоёр гаруй жил үргэлжилсэний эцэст бэлэн болсон нь нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Иймд Монгол Улсын гавьяат хуульч, Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдэд ажилласан бүх хүмүүс хариуцлагатай хичээн зүтгэж ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. Энэ асуудалд хувийн болон намын өчүүхэн ч ашиг сонирхлоор хандаж болохгүй. Энэ нь улс орноо, иргэн түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр асуудал хандаж, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшилцлийг эрхэм болгож, улс төрийн нам, салбарын эрх ашгаас ангид байж, гагцхүү Монгол Улс, ард түмний эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож хэлэлцүүлэгт хандаж ажиллахыг эрхэм гишүүдээсээ хүсье гэдгийг онцолж байлаа. Мөн Монголын ард түмэн, нам олон нийтийн төлөөлөл, Үндсэн хууль судлаачид, эрдэмтэн мэргэдийнхээ санал, дүгнэлт, үг зөвлөмжийг сайтар сонсч, нухацтай судлан, тусгаж ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. 20 гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санал бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа саналууд гаргасаар ирсэн. УИХ дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар олон төрлийн судалгаа хийсэн. Судалгааны дүн, ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг болсон гэж үздэг. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй. Өнгөрсөн 27 жилд шинэ Үндсэн хууль маань үүргээ сайн гүйцэтгэсэн гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр, Бид өнөөдөр дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа эзэн болох асуудлыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн нийгмийн зайлшгүй шаардлага байлаа. Үүнд хувийн өчүүхэн эрх ашгаар хандаж болохгүйг онцгойлон анхааруулж байна гэж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэндээ хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж, эвлэрэл зөвшилцлийг эрхэм болгож, улс орны хөгжил, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриаллаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай, Монгол Улсын ирээдүйн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал үйлсэд тань амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив