Ц.Бат-Энх: Би Орхон аймгийн Засаг даргад санаархахгүй ээ...
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх манай аймагт ажилласан. Энэ үеэр цахим орчин болон улс төрийн хүрээнд өрнөсөн зарим асуудлын мөрөөр түүний байр суурийг тодрууллаа.
Сошиал болон Эрдэнэтийн улс төрийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болох нь гэсэн яриа газар аваад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би амьдралдаа ганцхан зарчим барьж ажилладаг. Энэ бол эцэг эхээс заяасан миний хүмүүжилтэй ч холбоотой. Эр хүн юм бол эр хүн шиг л байя. Нэг янзаараа л байя. Би ийм л зарчимтай, түүндээ эзэн болдог хүн. Ямар ч байсан Ц.Бат-Энх гэдэг хүн нөхөрлөж яваа андынхаа хажуунаас “хутгалдаг” тийм хүн биш. Тэр бүү хэл ямар ч тохиолдолд, татгалзахын аргагүй санал тавьсан ч би Д.Батлут гэдэг хүнийг хажуунаас нь “хутгалж” Засаг даргын албан тушаалыг авахгүй. Эр хүнийхээ хувьд, хариуцлагатай ажил албан тушаал хашиж байгаа хүний хувьд ч тийм юм байхгүй гэдгийг Эрдэнэтийн ард түмэнд хандаж хэлмээр байна.
Засаг дарга Д.Батлут АТГ-д шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл явах болсон. Үнэн үү?
Холбогдох газраас нь мэдээлэл авсан. Зүгээр л нэг утсаар, цаасаар өгсөн хүмүүсийн мэдээлэл бүхий асуудал байсан. АТГ иргэнээс ирсэн бүхий л мэдээллийг шалгах үүрэгтэй. Энэ нь улс төрийн албан хаагчдад байдаг л асуудал. Албан тушаал ашиглаж, хууль дүрэм зөрчсөн, хахууль авсан гэдэг нь нотлогдоод, асуудал үүсчихсэн зүйл байхгүйн байна лээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.