Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Та бүхэндөнөөдөр \/2019.04.23\/ хуралдахбайнгын хороодын хуралдааны тов,хэлэлцэх асуудлыгУИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1.

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
Та бүхэнд өнөөдөр \/2019.04.23\/ хуралдах байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ\/; Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/; Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл \/Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/; Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/. 2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл \/Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг\/. 3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл \/Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай\/; Байнгын хорооны тогтоолын төсөл \/Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай\/. 4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх\/; Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл \/Засгийн газар 2019.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх\/; Элчин сайд эгүүлэн татах тухай \/Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх\/.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.