Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм.  Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр томоохон төслүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13-р зуун, “Нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, мөн Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нэрлэж болох юм. Эдгээр цогцолборуудын талаарх мэдээлэл, хөрөнгө оруулалт, хоорондын уялдаа холбоо, түүхэн учир шалтгаан, монголчуудад, орон нутгийн иргэдэд хүрэх үр өгөөж, аялал жуулчлалыг дагаж хөгжих бусад салбарууд зэргийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Гэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөвхөн Хэнтий аймаг, Монгол улсад хамаатай асуудал биш, нийт Монгол туургатан, хөрш орнуудын бүс нутгийн интеграцичилалтай холбоотой том ажлын эхлэл гэдгийг тэрээр онцолсон.  Ингээд үндсэн илтгэлүүдтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг тусгасан 5 заалт бүхий зөвлөмжийг үндэсний чуулганаас гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм. Уг зөвлөмжид,  Нэгдүгээрт, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж, ОУ-ын агаарын тээврийн даацыг нэмэгдүүлэх, цахим виз олголтыг нэвтрүүлэх, хилийн боомт дээрээс виз олгох ажлыг яаралтай эхлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татварын болон бусад бодлогоор төрөөс дэмжих, Хоёрдугаарт, Мянганы суут хүн, Их эзэн Чингиис хааны түүхэн өв, соёлыг цогц байдлаар дэлхий нийтэд сурталчлан таниулах, боловсролын хөтөлбөрт тухайлсан өөрчлөлт оруулах, “Чингис хаан” нэршлийг хэрэглэх тухай зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, Гурвдугаарт, Түүхэн аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Дэлхийн мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тусгай хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбар, Монгол Улсын хэмжээнд эвдрэлд орж орхигдсон газруудын байгаль, орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх,  Тавдугаарт, Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төслийг МҮХАҮТ хариуцан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа