Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов. Максимын Чинбат нь: 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна. Содонгийн Алиманцэцэг нь:   1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.