Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Засгийн газрын хуралдааны танхимд 08:00 цагт эхлэх тус хуралдаанаарХууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах,Төрийн үйлчилгээний талаар ава

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Засгийн газрын хуралдааны танхимд 08:00 цагт эхлэх тус хуралдаанаар Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах, Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн хуралдааны үеэр Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний 2018 оны гүйцэтгэлийн явцын талаар болон Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн боловсруулалтын явц, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар таницлуулга хийгдэх юм. Та бүхэнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуллж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.