Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах асуудлаар санал солилцлоо
Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах асуудлаар санал солилцлоо
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын 2002 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-ний талаар УИХ-ын дарга дурдав. Энэ баримт бичигт үндсэн 5 чиглэлээр УИХ-ын стратеги зорилтуудыг тодорхойлсон байдаг. Үүний дотор парламентын судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бие даасан институт болгох зорилт байдгийг тэрбээр онцлов. Энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын дэд даргаар ахлуулан байгуулсан талаар УИХ-ын дарга уулзалтад оролцогчдод танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх Судалгаа, шинжилгээний нэгжийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн шинэчлэхээр төлөвлөөд байгаа талаараа танилцуулж, мэдээлэл өгөв. Эдгээр  зорилтуудын хүрээнд УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх,  судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тайлбарлав. Тэрбээр “Парламентын нэр хүнд бол ардчиллын нэр хүндтэй шууд хамааралтай. Өнөөдрийн байдлаар нэр хүнд нь хамгийн доогуур байгаа. Тиймээс бидний нэн тэргүүний зорилт бол парламентын засаглал, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх болж байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газрын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС-ийн төлөөлөл болон Америк, Япон, Англи, Франц зэрэг улс орнуудын парламентын талаар судалгаа хийж, суралцаж, цол зэрэг хамгаалсан залуу хуульчдын төлөөллийг багтаасан Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах асуудлаар Та бүхэнтэй зөвшилцөхөөр уулзаж байна” гэлээ. Тус зөвлөл нь эхний ээлжинд УИХ-ын Судалгаа, шинжилгээний төвийн бүтэц, үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлэх, улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд төвлөрөн ажиллах ёстой гэж УИХ-ын дарга үзэж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2008-2012 онд ажилласан Ц.Шаравдорж УИХ-ын даргын энэхүү санаачилгыг дэмжин хүлээж авч буйгаа илэрхийлэв. УИХ-ын нэр хүндийг өргөх,  УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх судалгааны нэгжийг өргөжүүлэх, бэхжүүлэх нь тун чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр тэмдэглээд, “Судалгаа бол хууль тогтоох үйл ажиллагааны тархи гэж ойлгодог. Энэ хүчээ зөв гольдролд оруулахаар одоогийн УИХ-ын удирдлага анхаарал тавьж байгаа нь чухал” гэв. Түүнчлэн зөвлөл албан ёсоор байгуулагдсаны дараа энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд тодорхой хүргэж, танилцуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1996-2000 онд ажилласан Л.Цог парламентын нэр хүнд буурсан өнөөгийн байдлыг засах, сайжруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, УИХ-ын даргын санаачилгыг цаг үеэ олсон шийдэл хэмээн талархан хүлээж авч буйгаа хэлэв. Мөн тэрбээр УИХ-ын хуралдааны ирц, саналыг гишүүдийн хурууны хээгээр бүртгэдэг болж буй нь туйлын зөв шийдэл бөгөөд олон зүйлийг гольдролд нь оруулна хэмээн үзэж байна гэв. 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эхлэх УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хурууны хээний системийг ашиглан ирц бүртгэж, саналыг авч эхэлнэ гэдгийг Г.Занданшатар дарга танилцуулав. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэн, төхөөрөмжүүдийг 263.000 удаа туршин баталгаажуулаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хуралдааны ирц бүрдэхгүй, хууль батлагдахгүй байх зэрэг эрсдэл үүсэх магадлалтайг тэрбээр дурдаад “Судлаачид, мэргэжилтнүүдээр бусад улс орны парламентуудын энэ төрлийн туршлага, жишгийг судалж, шийдлүүдийг харж байна. Үүн дээр Та бүхний зөвлөгөө, туслалцаа шаардлагатай. Та бүхэн энэхүү судалгаа болон шийдлийн хувилбаруудтай танилцаарай” гэв. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Лувсанжав, Д.Батбаатар, эрдэмтэн доктор Г.Чулуунбаатар, О.Мөнхсайхан нар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж санал бодлоо илэрхийлэв. Тэд судалгаа, үндэслэлд тулгуурлан хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцэх батлах үйл явцад гишүүдийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмж тусламжаар хангах, хэрэгжилтийг зөв зохион байгуулах нь тогтвортой, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг албажуулах, бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдэд болон олон нийтэд танилцуулах, холбогдох дүрэм, журмыг боловсруулан гаргах чиглэлийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд өглөө.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа