УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам  Спрулийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Дэвид Спрултэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилттой байна. Монгол Улсад ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэгт Та бүхэнд талархаж байдаг” гэж тэмдэглэсэн юм.  Ноён Элчин сайд Дэвид Спрул Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэв. Тэрбээр, Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийн жилүүдэд танай улсад хөл тавьсан анхны хөрөнгө оруулагчдын нэг нь канадчууд юм. Хөрөнгө оруулалт, түүний дотор уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тодруулав. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаад УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хараахан УИХ-аар хэлэлцэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэв.            Уулзалтын хүрээнд талууд УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцов. “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглал хоорондын хяналт-тэнцвэрийн зарчмыг сонгодог жишгээр нь хөгжүүлэх, авлигаас ангид нийгмийг цогцлоохын төлөө УИХ тууштай ажиллаж байна. Ардчилсан нийгэмд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа хүний төлөө, тэдний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад чиглэх ёстой. Бид тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллаж, эхний алхмуудаа хийсэн. Багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг хамгаалж, хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байх, хууль ёсоо дээдэлдэг, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх эрх зүйт төрийн мөн чанарыг бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна” гээд тус улсын сайн туршлагаас судалж, суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав.  Ноён Элчин сайд Дэвид Спрул авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тогтолцооны шинэчлэлийг амжилттай хийхэд төрийн албыг чадавхжуулах, тогтвортой байлгах, салбар бүрийн экспертүүдтэй нягт хамтран ажиллах, засаглал хоорондын уялдаа, бие даасан байдлыг хангахын чухлыг онцлов.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа