Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа.ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн за

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирлаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад зургаадугаар сард манай оронд айлчлах явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэйг Др Сергей Диордица дамжуулав. ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв. Хүн амын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн орны хувьд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар ДЭМБ-тай хамтарч дэмжин ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.