Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

ЗХАНЗХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны (NEAR) Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон тус холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзл

ЗХАНЗХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны (NEAR) Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон тус холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид илүү нягт хамтын ажиллагаатай байж ЗХАНЗХ-оор дамжуулан Монголын гишүүн орон нутгууд ЗХАНЗХ-ны бусад гишүүн орон нутгуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.  Мөн 2018 оны аравдугаар сарын 29-30-нд БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотноо болсон “NEAR-ын 12-р бүгд хурал” амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд, дараагийн хурал 2019 оны намар ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад зохион байгуулагдахыг мэдэгдэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.