Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тов

Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. Тов ёсоор өнөөдөр 10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:30 цагт;  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдах юм. Мөн Татварын багц хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болохоор товлогджээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.