Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тов

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.  УИХ-ын ээлжит бус чуулганаар:  1\/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 2\/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; З\/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 4\/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 5\/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 6\/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал; 7\/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал; 8\/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товложээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга \/Ц.Цолмон\/-д даалгасан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.