Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. ЮУН ТҮРҮҮНД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАЙБТАЙ ХОККЕЙН ТӨРЛӨӨР АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН БАГ, ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЭД: “…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм. Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тйимээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална. Салбарын яам нь тусалж, дэмжих байх. Мөн танай хоккейн багийнхан байнгын биш шигшээ гэж нэрлэгддэг байх. Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ. Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж байна. Мөн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Та бүхнийг ийм өндөр амжилт гаргасанд Монголынхоо спортын салбарын нэрийн өмнөөс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн энэ том айлын өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа санал, санаачилга, ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа