Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа
Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Габриела Спирли Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга, хатагтай Мариа Каррабио Гүчеттигийн баяр хүргэсэн мэндчилгээг гардуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Габриела Спирли, Үндэсний зөвлөлийн дарга хатагтай Мариа Каррабио Гүчетти нарт талархал илэрхийлэв. Тэрбээр Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай Европын орнууд болон Швейцарийн парламентаас суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Хатагтай Габриела Спирли хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр Таны тавьсан хүсэлтийн талаар болон бусад асуудлаар илүү өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны арга, хэрэгслээ тодотгоно гэдэгт итгэлтэй байна. Бид Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөө, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна. Хатагтай Габриела Спирли агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг судлан үзэхээ хатагтай Габриела Спирли илэрхийлэв.  Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа