ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа
Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтжээ. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын 500 орчим баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчинтэй байна. Эдгээр баримт бичгийн олонх нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдахаас өмнө гарсан учраас нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, хуулийн шаардлага хангахгүй, урт хугацааны зорилго, зорилтуудыг хангахад чиглээгүй, хоорондын уялдаа сул, бодлогын нэгдмэл цогц байдал алдагдсан гэдгийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулж байлаа. Бодлогын баримт бичгүүдийг үнэлэх ажлын үр дүнд үндэслэн уялдаа хангахгүй байгаа баримт бичгүүдийг хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах, цөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргана. Түүнчлэн баримт бичгүүдийн үнэлгээний ажил нь цаашид хөгжлийн бодлогыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлнэ гэдгийг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өмнө гарсан бичиг баримтуудыг нягталж, үнэлж дүгнэе. Үнэлгээнд тулгуурлан дараагийн 20-25 жилийн хөгжлийн төсөөллийг гаргая гэлээ. Энэ ажилд цаг зав, сэтгэл гаргаж, илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.   Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд анхаарч ажиллана. Зөвхөн өчигдөр, өнөөдөр биш ирээдүйг төлөвлөж, хамтын төсөөлөлтэй болъё. УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудын түвшинд Монгол Улс ийм бодлогоор хөгжинө гэсэн нэгдсэн бодлоготой болох нь зүйтэй гээд энэ бодлогыг тодорхойлон гаргах хүмүүс нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй та бүхэн юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа