Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ
Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, процессор Ж.Эрдэнэбулган болон албаны бусад хүмүүс оролцов. Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж, "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа. Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо. Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Сэлэнгэд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Одоогоос 27 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон. Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэлээ. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ үг хэлэхдээ, “Юуны өмнө багшдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Багшийн маань буян заяа, үйл хэрэг олон түмэн шавь биднийгээ үргэлжид ивээж байх болтугай. Багшийн маань үзэл баримтлал, үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү нэр хүндтэй шагналыг бий болгосон УИХ-ын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье. Мөн миний "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлийг нэр дэвшүүлэх боломжийг олгосон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ багшийнхаа гэр бүлийнхэнд сайн сайхныг хүсье. Миний энэхүү бүтээл шинжлэх ухааны бүтээл бөгөөд монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийсэн юм. Энэ үндсэн дээр монголчуудын төрт ёс, төр барихуйн ёс, төр засахуйн ёс нь өнөөгийн Монголын төр ёсны үнэт зүйл болохыг тодорхойлохын зэрэгцээ монголчуудын эв эеийн тухай сургааль нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлох оролдлогыг хийснээрээ онцлогтой юм. Энэхүү шагнал миний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг өргөж байгаад туйлын баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Б.Чимидийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Өнөөдөр Үндсэн хуулийн баярын өдөр тохиож байна. Монгол Улсын төрт ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуульт ёс цагийн сорилт, шалгалтыг туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Үүнд манай Үндсэн хуулийн амьд, бүтээлч шинж чанар оршиж байгаа юм. Цаашдаа ч боловсронгуй болгох зүйл байгааг үгүйсгэхгүй. Би 1990-ээд оны үед Төрийн ордонд анх багшийнхаа даалгавраар орж ажиллаж байлаа. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл дээр Б.Чимид багштай хамт ажиллаж байсан цаг үе санагдаж байна. Анхны ардчилсан чөлөөт сонгууль болж АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах бүх шатны ажилд гар бие оролцсон. Тэр үед төрийн түшмэл хүн төрийг номоор засахуй гэдгийн утга учрыг багшаасаа ойлгож авсан юм. Үндсэн хуулийг баталсан тэр цаг үед Үндсэн хуулийн эхийг багштайгаа хамт барих түүхэн хувь зохиол надад тохиосон. Одоогоос таван жилийн өмнө “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ Б.Чимид багшийн нэрэмжит анхны шагналтан болсон. Тэр бол хоёр дахь хэвлэлт байсан. Одоо нэмж засварласан гурав дахь хэвлэлтээ англи хэл дээр гаргаж, дэлхийн нэр хүндтэй номын сан, их дээд сургуулиудад хэрэглэх боломжтой болгосонд баяртай байна. Энэ бүтээлдээ багшийнхаа Үндсэн хуулийн зарчмуудыг тайлбарлаж, хамгаалсан үндэслэлүүдийг оруулахыг хичээсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив