Олон улсын үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна
Олон улсын үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд 4 дэх удаагийн үнэлгээ хийх мониторингийн баг 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж байна. Үнэлгээний баг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман, Гүрж, Эстони, Литва, Румын, Украйн зэрэг улсын шүүх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй. Үнэлгээний эхний шатанд Авлигатай тэмцэх газар тус байгууллагаас ирүүлсэн асуултуудын хүрээнд Монгол Улсын нэгдсэн тайланг бэлтгэн хүргүүлсэн. Тайлантай танилцсан шинжээчид энэхүү айлчлалаар бодит байдалтай газар дээр нь танилцахын хамт Нийтийн албаны шударга байдал, Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдал, Улс төрийн намын санхүүжилт, Авлигын талаарх эрүүгийн хууль тогтоомж, Бизнесийн шударга байдал, Нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал зэрэг 12 салбар хуралдааны үеэр манай улсын холбогдох төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын удирдах түвшний албан хаагчид, төлөөлөгчидтэй уулзаж, нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа юм. Үнэлгээний тайланг ирэх оны 3 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдах тус сүлжээний Бүгд хурлын үеэр хэлэлцүүлнэ.  Энэ оны 3 дугаар сард Киргизстан Улс тус үнэлгээг хийлгэхэд Авлигатай тэмцэх газар ажилтнаа илгээж, шинжээчдийн багт орж ажиллуулсан юм.     Олон улсын шинжээч нараар өөрийн улсын авлигын эсрэг эрх зүйн орчин, тогтолцооны талаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, зөвлөмж аван, үйл ажиллагаандээ хэрэгжүүлж ажиллах нь олон улсын сайн туршлага, жишгээс хоцрохгүй, нэг түвшинд ажиллах боломж олгохоороо давуу талтай юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа