Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр орой өргөн мэдүүллээ.efccd3_open-uri20181115-24498-1up2p2d_x974   Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна. Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн   1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ. Их сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.