Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцов

Завхан аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт нээлтээ хийсэн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцлоо. Энэхү

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцов
Завхан аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт нээлтээ хийсэн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцлоо. Энэхүү спорт цогцолбор нь 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний суудалтай спорт заалтай, жүдо, самбо бөх, гимнастик болон бүх төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай, иж бүрэн агааржуулалтын системтэй, усан халаалттай спорт цогцолбор болжээ. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы хэлснээр энэхүү цогцолбор нь хүүхэд, багачуудын хүч, хөдөлмөрийн үр дүнд баригдсан томоохон бүтээн байгуулалт юм байна. Учир нь, 2011 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд 999 морин хуурч хуурдаж түмэн олноо цэнгээсний урамшуулалд Засгийн газар шийдвэр гаргаж, улсын төсөвт 7.2 тэрбум төгрөг суулгасан байна. Барилгын ажил 2012 онд эхэлж, өнөөдөр ашиглалтад орсноор зөвхөн Завхан нутгийнхан бус бүсийн хэмжээнд усан спорт болон спортын бусад төрлөөр стандартын дагуу уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой болж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын нээлтийн ёслолд оролцож, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг үзэж сонирхсон юм. Мөн нээлтийн үеэр Завхан аймгийн усан спортын тамирчид усан бассейнд анхны сэлэлтээ хийж, цаашдаа байнгын бэлтгэл хийх боломжтой болсондоо баяртай байгаагаа хэлсэн юм. Мөн Төрийн тэргүүн Усан бассейн бүхий спорт цогцолборын гадна мод суулгаж, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.