Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр (2018.09.20) ирээд байгаа юм. Үдээс өмнө төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан. Үдээс хойш УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүд төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, гишүүн Л.Болд, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Б.Ундармаа болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд, түүнчлэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), ВульфКлинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) зэрэг төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Монгол Улсын улстөрийн болон төрийн албаны тогтвортой байдал, хүний эрхийн төлөв байдлын талаар харилцан санал солилцож, ярилцлага өрнүүлсэн юм. Уулзалтын талаар УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь “Сүүлийн үед манай улсын улстөрийн хүрээнд болж байгаа үйл явдлууд, эдийн засгийн өөрчлөлт, хүний эрхтэй холбоотой асуудлаар төлөөлөгчид сонирхож, энэ сэдвүүдээр өргөн хэмжээний яриа өрнүүлсэн уулзалт боллоо. Мөн энэхүү уулзалтаар талуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх чиглэлээр ярилцлаа гэв. Энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, -Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын энхүү XII уулзалтаар хоёр тал цөөнгүй чухал асуудлыг шийдвэрлэх чиглэлд санал нэгдэж байна. Үүнийг нэг нь Европын парламенттай харилцах таван улсын бүлгийн нэгд багтдаг манай улс энэхүү уулзалтын үр дүнд биеэ даасан байдлаар Европын парламенттай харилцах боломж бүрдэх болов уу. Яагаад гэвэл энэ асуудлаар хоёр тал адилхан саналтай байна. Ингэснээр Европын холбооны улсуудаас эдийн засаг, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт татах, европын орнуудад монгол иргэд визгүй зорчих, хөнгөлөлт эдлэх зэрэг олон асуудалд Европын парламентын дэмжлэгийг авах боломжтой болно. Мөн Европын холбооноос хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрийн суурь эрхүүдийг хангасан "тогтвортой хөгжил, сайн засаглал"-тай хөгжиж буй улс орнуудыг урамшуулж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татваргүйгээр европын зах зээлд гаргах эрхийг нээж өгсөн байдаг. Энэ эрхийг эдэлдэг улс орнуудын нэг нь Монгол Улс ч Европын холбооноос тавьж буй бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын гэрчилгээтэй болгох зэрэг асуудлаас болж экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл ноос, ноолуур, зарим нэг оёмол бүтээгдэхүүнээс хэтрэхгүй байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг энэхүү уулзалтаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байна гэлээ. Харин Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле, -Уулзалтын үеэр яригдах олон чухал сэдвүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл томоохон байр суурь эзэлж байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр талаасаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байсан ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхойлж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцаж байна. Европын холбооноос баталсны дагуу европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, шийдлүүдийг гаргаж ирнэ гэсэн бодолтой байна гэв. Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалт өндөрлөж, УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа