Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзав
Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.09.14) Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж буй ноён Каваүчи Широтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв. УИХ-ын дарга М.Энхболд “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг. Сүүлийн өдрүүдэд Хоккайдод болсон байгалийн гамшигт үзэгдэлд хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол хүлээж байгаад нийт монголын ард иргэд эмгэнэн харамсаж байгаа. Ноён Каваүчи Широ Та байгалийн гамшигт өртсөн монгол иргэдэд тусалж, гал усны аюул, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүмүүнлэгийн олон аян өрнүүлж, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлдэгт бид талархаж байна” гэв.  Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Япон Улсын иргэн Каваүчи Широгийн хувь нэмрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын иргэн Каваүчи Широд Монгол, Японы ард түмний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.  Хоёр  орны харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад айлчилсан талаараа дурдав. Мөн Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар 2017 оны долдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима манай улсад айлчилсан болохыг хэлэв. Хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжиж байгааг тэрбээр онцлоод, Монгол-Японы харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хоёр улсын парламент анхаарч, бүх түвшний харилцаа хамтын ажиллагааг хялбаршуулан өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр идэвхтэй ажилладаг болохыг дурдав. Бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж,  Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцоллоо. Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ цаг зав гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын дарга М.Энхболдод гүн талархал илэрхийлээд "Анх 2010 онд Хакухо М.Даваажаргалын танилцуулснаар Монгол Улсыг мэдэж, сайн дурын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг явуулж ирсэн" хэмээн танилцуулав. Тэрбээр соёл, спортын зарим төрлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих сэдвээр тодорхой саналыг танилцуулав.  Ирэх онд хоёр улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд соёл, урлаг, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хоёр талдаа зохион байгуулна. Үүнд ноён Каваүчи Широ идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлээд, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүслээ. Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажилд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж иржээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа