Эрдэнэтийн хагас зуун, түүхэн баримтат кино, ном хэвлэлийн ажилд 130.9 сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадам ард хоцорсон ч хотын соёлын өв, түүхийг мөнхжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд ирээдүй хойч үедээ үнэт өв болон үлдэнэ. Тухайлбал, хот тохижуулалтын ажлаас гадна ойн хандивын хөрөнгөөс соёл урлаг, танин мэдэхүйн салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хуваарилан. Анхдагч, илгээлтийн эздийн дурсамж түүхийг хадгалах, хотын түүхэн замналыг баримтжуулах зорилгоор соёл, хэвлэл болон баримтат бүтээлүүдийн ажлыг хандивын хөрөнгөөр санхүүжүүлсэн юм. Эдгээр соёл, урлагийн бүтээлүүдэд зарцуулсан санхүүжилтийг батлагдсан төсвийн хэмжээгээр нь хамгийн ихээс бага руу жагсаан танилцуулж байна.
Түүхэн баримтат бүтээл, соёл урлаг, ном хэвлэлийн зардалд,
1. 50 жилийн ойн түүхэн баримтат кино
Хотын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний түүхэн баримтат киног албан ёсны сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулсны үндсэн дээр "Золжаргал энд сон фильм" ХХК 80 сая төгрөгөөр гүйцэтгэсэн. Аймгийн хэвлэл мэдээллийн албанаас чанарын хяналт тавьж ажилласан байна.
“Эрин зууны бахархал – Эрдэнэт” 50 жилийн ойд зориулсан Баримтат кино
2. Бурхан багшийн сэрэг дүрийн ном
Ойн хүрээнд хотын түүхэн үйл явдлыг харуулсан ном товхимол бүтээх, анхдагчдыг мөнхжүүлэх ажлын хэсгийн саналд багтаж, 19 сая төгрөгөөр ном эвлүүлсэн байна
3. Богино хэмжээний баримтат кино хийх ажил
Эрдэнэт хотын үүсэл түүх, анхдагч болон илгээлтийн эздийн дурсамж, түүхэн замналыг хадгалж үлдэх богино хэмжээний баримтат киног 10 сая төгрөгөөр тусгайлан бүтээлгэжэ.
4. Эрдэнэтийн тухай шинэ дуу болон клип бүтээх
Ойн баярт зориулж хотыг сурталчлах, хойч үед өвлөгдөх шинэ уран бүтээл, дүрс бичлэгийг 10 сая төгрөгөөр захиалан хийлгэсэн байна
5. Номын хишиг, номзүйн бүртгэл, хэвлэл
Ойн баярт зориулсан номын хэвлэлийн зардал, номзүйн бүртгэлийг хөтлөх, соёлын бүтээлийг олон нийтэд хүргэх ажлыг 8,000,000 төгрөгийн төсвөөр Нийтийн номын сангаас хариуцан зохион байгуулжээ.
6. Түүхэн гэрэл зургийн цомог
Орон нутгийн үйлдвэрлэгчдээс ирүүлсэн саналын дагуу хотын дүр төрх, хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн тусгай цомгийг гурван сая төгрөгөөр хэвлүүлжээ.
Ийнхүү Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд соёл урлаг, түүхийн салбарт нийт 130.9 сая төгрөгийн санхүүжилтийг хандивын хөрөнгөөс гаргаж, хотын үүсэл хөгжлийн түүхийг ирээдүй хойч үедээ баримтжуулан үлдээхээр ажиллажээ.


































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.