Үндсэн агуулга руу шилжих
2026.11.01 · Ням гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон 1° USD 3599.28▼EUR 4027.77▼CNY 540.76▲RUB 44.61▲
Ням гариг 2026.11.01 · Эрдэнэт
МЭДЭЭ

ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ

 “Эрин зууны бахархал Эрдэнэт” НҮТББ-д мөнгөн хэлбэрээр цугласан хандивын хөрөнгөөс 50 жилийн ойн хүрээнд хотын түүхэн дурсгалт бүтээн байгуулалтыг хадгалж хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 8 байршлын хөшөө дурсгалыг сэргээн засварлажээ. Нийт 150,856,751 төгрөгийн төсөвт өртгөөр дараах хөшөө дурсгалуудыг шинэчилжээ. Үүнд:

  1. А.Амарын хөшөө – Монголын урчуудын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, “Шинэ Аранада” ХХК хамтран 39,791,507 төгрөгөөр
  2. “Уурхайчин” тойргийн хөшөө – “Агар төгөл си эн си” ХХК, “Поур хиллс” ХХК хамтран 34,489,256 төгрөгөөр
  3. Анхдагчдын хөшөө – “Цэцэгт Өсөлт” ХХК 19,994,890 төгрөгөөр
  4. Кувейтын тойргийн хөшөө – Аймгийн Хот тохижуулах газар 16,669,971 төгрөгөөр
  5. МЗХ-ны хөшөө – Монголын урчуудын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, “Шинэ Аранада” ХХК 15,400,000 төгрөгөөр
  6. Үйлчилгээний төвийн зүүн хойд талын хөшөө – Монголын урчуудын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, “Шинэ Аранада” ХХК 9,205,579 төгрөгөөр
  7. “Би Эрдэнэтэд хайртай” хөшөө – “Цагаан үен” ХХК 8,472,987 төгрөгөөр
  8. МОАХ-ын хөшөө – Монголын урчуудын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, “Шинэ Аранада” ХХК 6,832,561 төгрөгөөр тус тус сэргээн засварласан байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд гурван байршилд архитектурын байгууламжуудыг шинэчилжээ. Үүнд:
  • Арк-1 (Номин агуулахын баруун тал) Төсөв: 19,905,964 төгрөг Гүйцэтгэгч: “Уудам булаг” ХХК,
  • Арк-2 (Номин агуулахын баруун тал) Төсөв: 16,594,987 төгрөг Гүйцэтгэгч: “Уудам булаг” ХХК
  • Арк-3 (Авто вокзалын урд тал) Төсөв: 19,560,721 төгрөг Гүйцэтгэгч: “Хөх тавилан” ХХК-иуд засварын ажил хийсэн байна.

Дээрх ажлууд нь  “Эрин зууны бахархал Эрдэнэт” НҮТББ-ын хандивын зарцуулалтын задаргаанд тусчээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.