“Эрин зууны бахархал Эрдэнэт” НҮТББ-аас Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хандив, түүний зарцуулалтын талаар мэдээлэл өглөө. Тус байгууллагын мэдээлснээр, хандивлагчдын зарим нь хандивын хөрөнгийг тодорхой зориулалтаар зарцуулах хүсэлт, нөхцөл тавьсан байна.
Нийт 52 төрийн байгууллага 296.16 сая төгрөг, 126 аж ахуйн нэгж, ТББ, холбоо 10.97 тэрбум төгрөг, 138 иргэн 85.27 сая төгрөгийн хандив өргөжээ. Ингэснээр нийт хандивын хэмжээ 11.36 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хандивын хөрөнгийг нийт 24 аж ахуйн нэгж, байгууллага, 19 иргэний оролцоотойгоор дараах чиглэлүүдэд зарцуулж байна. Тухайлбал, 32 мянган айл өрхөд уртасгагч тараах ажилд 750 сая төгрөг, хурдан морины бай шагналд 674 сая төгрөг, сургалт, холбоо, буудлын үйлчилгээ зэрэг үйлчилгээний эрхэд 253.5 сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Мөн сургуулийн спортын талбай, ангийн танхим, хотын гудамж талбайн тохижилт, бүтээн байгуулалтад 135.57 сая төгрөг, ном, биосаван, барилгын материал зэрэг бараа материал, тоног төхөөрөмжид 16.83 сая төгрөгийг тус тус зарцуулах аж. Түүнчлэн бөхийн бай шагналд Land Cruiser 300 маркийн автомашин зэрэг хандив өргөсөн бөгөөд уг хандивыг зургаан иргэний нэрээр бүртгэсэн байна.
“Эрин зууны бахархал Эрдэнэт” НҮТББ-аас Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баярыг хамтран бүтээлцэж, хандив, дэмжлэг үзүүлсэн нийт байгууллага, аж ахуйн нэгж, холбоо, иргэдэд талархал илэрхийллээ.





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.