Үндсэн агуулга руу шилжих
2026.10.20 · Мягмар гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -5° USD 3596.40EUR 4023.83▼CNY 538.22▲RUB 43.32▲
Мягмар гариг 2026.10.20 · Эрдэнэт
МЭДЭЭ

ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

   “Эрин зууны бахархал Эрдэнэт” НҮТББ-д мөнгөн хэлбэрээр цугласан хандивын хөрөнгөөс хандивлагчдын заасан зориулалтын дагуу Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд нийт 7.167 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна. 

  Үүнд, хуучин угтах хаалганаас А1001 дугаартай зам хүртэлх гэрэлтүүлэг  2.53 тэрбум төгрөг, гүйцэтгэгч “Энх Соно Жин” ХХК. Найрамдал өндөрлөгөөс Их шүтээн цогцолбор хүртэлх амралтын талбайн тохижилт 2.18 тэрбум төгрөг, гүйцэтгэгч “Тэмүүлэл цэлмүүн” ХХК.  Угтах хаалганы эргэн тойрны тохижилт 774.9 сая төгрөг, гүйцэтгэгч “Уудам булаг” ХХК.  Найрамдал өндөрлөгийн явган гүүр, тохижилт 1.37 тэрбум төгрөг, гүйцэтгэгч “Зургаан зараа” ХХК. 

Мөн баярын арга хэмжээний талбай, түр байгууламж, ариун цэврийн байгууламж, био болон эко нойлыг шийдвэрлэнэ. Хандивын хөрөнгийн хүрээнд Орхон аймгийн 50 жилийн ойтой давхцаж буй 17 тэгш ойтой байгууллагад 365 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн ойн баярт зориулсан бэлэг дурсгалын зүйлсийг дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгэж байна.  Үүнд,

  • “Эрдэнэтийн овоо” пянз 235.4 сая төгрөг. “Гялалзах Од” ХХК,
  • Хүрэл шатар 160 сая төгрөг. “Их хаадын чулуу” ХХК,
  • Суурьтай ган тулга 22.5 сая төгрөг, гүйцэтгэгч “Ган сан хийц” ХХК.
  • Хайрцагтай зэс аяга 120 сая төгрөг, “Нүүдэлчний соёл” ХХК
  • Цаасан хайрцаг, тор 19.5 сая төгрөг. “Их дархчуул” ХХК.

Бэлэг дурсгалын зүйлсийн захиалгыг сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулж, гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.