ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ

ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 24 хоног үлдээд байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон.

 Түүхт ойн босгон дээр Эрдэнэт хотын өнгө төрхийг шинэчлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, засвар тохижилтын чиглэлээр хэрэгжүүлж буй “50 жил-50 бүтээн байгуулалт” төсөл, арга хэмжээ эрчимтэй үргэлжилж байна.

    Тухайлбал, 40 жилийн хугацаанд их засвар, шинэчлэлт хийгдээгүй байсан А.Амар сайдын нэрэмжит төв талбайг гантиг чулуугаар шинэчилж, өнгө үзэмжийг нь сайжрууллаа. Тус талбай нь 1986 онд “Найрамдал” талбай нэртэйгээр ашиглалтад орж байсан бөгөөд 2014 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн А.Амарын нэрэмжит болсон юм.

 Мөн ойн хүрээнд хотын төвийн 11 байршлын авто замыг асфальт бетоноор шинэчилж, 13 байршилд 400 гаруй гэрэлтүүлэг шинээр суурилуулах, инженерийн шугам сүлжээний шинэчлэл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

“Эрин зууны бахархал Эрдэнэт” уриан дор тэмдэглэж буй 50 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлууд нь зөвхөн баяр наадмын бэлтгэл хангах хүрээнд бус, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хотын дараагийн 50 жилийн хөгжлийн суурийг бүрдүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлог юм.

Ойн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ёслол хүндэтгэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр ажиллах дэд ажлын хэсгүүд төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ ханган ажиллаж байна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа