Үндсэн агуулга руу шилжих
2026.11.14 · Бямба гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -7° USD 3603.46▲EUR 3985.43▼CNY 540.20▼RUB 43.79▲
Бямба гариг 2026.11.14 · Эрдэнэт
МЭДЭЭ

ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Орхон аймагт Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “50 жил – 50 бүтээн байгуулалт” арга хэмжээний хүрээнд Эрдэнэт хотын угтах хаалга болон түүний орчмын засвар, тохижилтын ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд угтах хаалганы орчныг иж бүрэн шинэчилж, иргэд болон жуулчдад илүү тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус байршил нь Эрдэнэт хотын өнгө төрхийг илэрхийлэх, дурсгалын зураг авах аялал жуулчлалын цэг болох боломж бүрдэх юм.

   Тохижилтын хүрээнд орчин үеийн гэрэлтүүлгийн иж бүрэн шийдэл, зураг авахад зориулсан тохилог орчныг бий болгох, автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, ариун цэврийн байгууламж шинээр барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж байна.

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Уудам булаг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж байна.

Эрдэнэт хотын угтах хаалгыг 2016 онд хот байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан ашиглалтад оруулсан. Харин энэ удаагийн шинэчлэл нь 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй 50 бүтээн байгуулалтын нэг бөгөөд хотын өнгө үзэмж, иргэдийн ая тух, аялал жуулчлалын орчныг сайжруулахад чиглэж байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.