Үндсэн агуулга руу шилжих
2026.10.24 · Бямба гариг ОнцлохОюу толгойн гурван их наядын ногдол ашгийг иргэдэд тэгш хүртээх санаачилгыг Орхон аймгийн АН-ынхан дэмжив
Орхон -1° USD 3598.54EUR 4029.83▼CNY 539.43▲RUB 44.42▲
Бямба гариг 2026.10.24 · Эрдэнэт
МЭДЭЭ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ.

Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапураар дамжин цааш Зүүн Өмнөд Азийн Филиппин, Малайз, Индонез болон Австрали зэрэг олон улс руу нисэх боломж бүрдэж байгаа юм.

МИАТ ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ улам өргөжүүлсээр байна. Мөн ойрын хугацаанд Австрали улс болон БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.