Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Байгууллага: “МИАТ” ТӨХК

Ажлын байрны нэр: Сургалтын хэлтэс – Сэтгэл зүйч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Компанийн ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт хийх;

• Ганцаарчилсан болон бүлгийн сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;

• Асуудлын дараах сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх;

• Агаарын хөлгийн багийн гишүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах менежментэд сэтгэл зүйн аргачлал, зааварчилгаа боловсруулж нэвтрүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх;

• Зорчигч, үйлчлүүлэгчийн зан үйл, хандлагыг таних аргачлалыг боловсруулж, агаарын хөлгийн багийн гишүүдэд мэдлэг, мэдээлэл өгөх;

• Хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оролцож ажил горилогчдоос сэтгэл зүйн тест авах, бие хүний сэтгэл зүйн үнэлгээ хийх;

• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

1. Боловсрол:

• Сэтгэл зүйн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

2. Ажлын туршлага:

• Клиник сэтгэл судлал болон байгууллагын сэтгэл судлалын чиглэлээр З-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

3. Мэргэжлийн ур чадвар:

• Аливаа асуудал тулгарахад сэтгэл зүйн анхдагч тусламж үзүүлэн асуудлыг шийдвэрлэхэд туслах чадвартай;

• Сэтгэл зүйн шаардлагатай тест, оношлуурыг бүрэн ашиглаж чаддаг байх;

• Байгууллагын сэтгэл судлалын арга, аргачлалыг ажилдаа нэвтрүүлэн ажиллах чадвартай;

• Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй байх.

4. Хувийн ур чадвар, зан чанар:

• Мэргэжлийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг чанд сахин мөрдлөг болгон ажиллах, хувь хүний нууцыг чанд сахин хадгалах;

• Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой;

• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

• “МИАТ” ТӨХК-ийн анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf

• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн

өргөдөл; /гараар бичсэн/

• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/

• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн цаасан материалыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16.30 цаг

дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/

хүлээн авна.

Бүрдүүлсэн материалаа hr@miat.com и-мэйлээр хаягаар цахимаар илгээж болно.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70700044 /1051/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.