Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Байгууплагын нэр: “МИАТ” ТӨХК

Ажлын байрны нэр: Сургалтын хэлтэс - Газрын үйл ажиллагааны сургалтын мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Компанийн хэлтэс, нэгжүүдийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтуудыг зохион байгуулах;

• Гадны байгууллагуудын төлбөртэй захиалгат сургалтуудыг хариуцан зохион байгуулах;

• Компанийн сургалтын төвд хийгдэх сургалтуудын хуваарийг гаргах, дотоод зохион байгуулалтыг хариуцах;

• Компанийн жил бүрийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулахад оролцох, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

• Багш нарын сургалтын хөтөлбөр, тэмдэглэл /журнал/-ийн хөтлөлтөд хяналт тавьж ажиллах;

• Ерөнхий Англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:

1. Боловсрол:

• Боловсрол судлал, англи хэл, агаарын тээврийн үйлчилгээний менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

2. Ажлын туршлага:

• Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

• Багшлах, сургалт зохион байгуулах, төлөвлөх, үнэлэх үйл ажиллагаанд оролцож байсан бол давуу тал болно.

3. Англи хэлний мэдлэг:

• Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;

/IELTS, TOEFL,TОEIС зэрэг шалгалтын оноотой бол давуу тал болно/

4. Хувийн ур чадвар, зан чанар:

• Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой;

• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;

• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет бөглөх; https://www.miat.com/download/miat-anket.pdf

• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн

өргөдөл; /гараар бичсэн/

• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/

• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16.30 цаг

дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/

хүлээн авна.

Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Харилцах утас: 70700044 /1051/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.