Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Цагаан идээ, хүнсний инновацын үзэсгэлэнд амжилттай оролцов

Цагаан идээ, хүнсний инновацын үзэсгэлэнд амжилттай оролцов

“Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд нэмүү өртөг шингээн оруулах, органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Грек бяслаг” болон шар сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Цагаан идээ, хүнс болон хүнсний инновацын үзэсгэлэн худалдаа”–д оролцож, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, худалдаанд амжилттай борлууллаа.

Мөн 2024 оны 10 дугаар сард Булган аймагт болсон “Булганы фестиваль” арга хэмжээнд оролцож, бусад аймаг, бүсийн үйлдвэрлэгч нартай харилцан туршлага солилцлоо.

Үүнээс гадна малчдаа Орхон аймагт сургалтанд хамруулж, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, үйлдвэрлэл, худалдаа хариуцсан ажлын хэсгийн дарга С.Ганцогтод  үйл ажиллагаагаа танилцууллаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
2
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.